Онцлох мэдээ:                  9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна. Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 30-40 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-09-17

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо

2021 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 08 дугаар сарын 30-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг

Хур тунадас: 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд баруун аймгуудыг нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Сүхбаатарын Асгатад 119.6 мм, Баруун-Уртад 104.0 мм, Эрдэнэцагаанд 102.8 мм, Түвшинширээд 93.2 мм, Сүхбаатарт 89.0 мм, Уулбаян 80.4 мм, Дарьганга 62.2 мм, Халзан 57.2 мм, Наран 53.5 мм, Баяндэлгэр 52.4 мм, Дорнодын Матад 91.0 мм, Дорноговийн Иххэт 77.6 мм, Дэлгэрэх 58.7 мм, Хэнтийн Оргилд 69.4 мм, Баянмөнх 62.6 мм, Хэрлэнбаян-Улаан 52.3мм, Төв аймгийн Баянцагаан 65.0 мм, Баянжаргалан 54.0 мм, Дундговийн Дэрэн 56.7 мм, Цагаандэлгэр 55.0 мм, Баян-Өлгийн Толбо 53.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус, Хугацааны сүүлчээр дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +19...+24 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус байв. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарсан байна.

Cалхи:  Их төлөв секундэд 6-11 метр, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоорХур тунадас: 24-нд 0.0 мм, 25-нд 0.0-0.1 мм бага зэргийн бороо орсон байна.

Агаарын температур: Хугацааны эхэн үеэр шөнөдөө 6+...+8 градус, өдөртөө +14...+18 градус, хугацааны сүүлчээр дулаарч шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +23…+25 градус байсан.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/09/17

14 цаг

23 73
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/09/17

22 71
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store